Утаат болор (Smoky Quartz) чулуун эрхи 8 мм
Энэхүү эрхи нь 8 мм хэмжээтэйутаат болор чулуугаар урлагдсан бөгөөд бөөр чулуунд түүхий аметист болон зөвхөн
Турк улсаас олборлодог ховор зултанит чулууг шигтгэн оруулснаар дахин
давтагдашгүй, өвөрмөц хийцтэй болжээ.
Эрхийн толгой хэсэгт 12 мм хэмжээтэй байгалийн мана
чулуу ашигласан бол холбоос унжлагыг байгалийн хематит чулуунууд (6 мм, 2×4 мм)
болон алтан өнгөт гуулин бөмбөлгүүдээр чимэглэн урласан нь өнгө төрх, хийц
загварыг төгс зохицуулж, тансаг бөгөөд содон харагдуулж байна. Утаат болор
чулуу нь эртнээс хамгаалалт, тогтвортой байдлын бэлгэдэл хэмээн үнэлэгдэж
ирсэн. Энэхүү чулууг:
• Сөрөг энергийг өөртөө шингээн саармагжуулдаг
• Сэтгэл санаанд тайвшрал, амар амгаланг мэдрүүлдэг
• Айдас, түгшүүрийг бууруулахад тусалдаг
• Хүнийг газардуулж, бодит байдалтайгаа холбоотой, тогтвортой байхад дэмжлэг
үзүүлдэг гэж үздэг. Дараах ордуудтай сайн зохицдог гэж түгээмэл үздэг:
- Матар — сахилга бат, тууштай байдлыг дэмждэг гэж үздэг.
- Охин — бодитой сэтгэлгээ, төвлөрлийг бэлгэддэг.
- Үхэр — тогтвортой, тайван зан чанартай холбон үздэг.
- Хилэнц — хүчтэй сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг гэж үздэг.
Иймээс утаат болор нь өдөр тутмын амьдралдаа тайван
төвлөрч, дотоод тэнцвэрээ хадгалахыг хүсдэг хүмүүст онцгойлон таалагддаг
чулууны нэг юм. . Утаат болор нь бат бөх, гоёмсог өнгөтэй, харьцангуй
боломжийн үнэтэй тул дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг эрдэнийн
чулуунуудын нэг юм.
Арчилгаа
- Бүлээн
ус, зөөлөн савангаар угаана.
- Хүчтэй
химийн бодисоос хол байлгана.
- Бусад
үнэт чулуунд зурж гэмтээхээс сэргийлэн тусад нь хадгална.
- Удаан
хугацаагаар нарны хурц гэрэлд байлгавал өнгө нь бага зэрэг бүдгэрч болно.
Утаат болор (Smoky Quartz) чулуун эрхи 8 мм
- Бүтээгдэхүүний код: Утаат болор (Smoky Quartz) чулуун эрхи 8 мм
- Бэлэн байдал: Бэлэн байгаа
-
250,000₮
Шошго: Эрхи 002
