We use cookies 🍪
We use cookies and other similar technologies to improve your browsing experience and the functionality of our site. Learn more in our Privacy Policy.
Free shipping all orders over on $200
30 days easy and hassle-free returns
30 days easy and hassle-free returns

Лабрадорит / Labradorite / чулуун зүүлт, бөгж

Лабрадорит / Labradorite / чулуун зүүлт, бөгж
New Free Shipping
Лабрадорит / Labradorite / чулуун зүүлт, бөгж
from
170,000₮
  • Stock: In Stock
  • Model: Лабрадорит / Labradorite / чулуун зүүлт, бөгж
Create unlimited custom product blocks and display them in accordions or tabs or open blocks. Each block can be assigned to all products at once or specific products according to advanced criteria.
Create unlimited custom product blocks and display them in accordions or tabs or open blocks. Each block can be assigned to all products at once or specific products according to advanced criteria.
Шошго: хослол 0117

Лабрадорит / Labradorite / чулуун зүүлт, бөгж

Зүүлт:

Үндсэн чулуу: 2 мм лабрадорит

Чимэг чулуу: 2 мм алтлаг өнгийн пирит /  Pyrite /чулуу
Зүүлтийн урт: 47 см
Кулон: 16 × 30 мм
Кулоны хэлбэр: Зууван
Кулоны онцлог: Туяарал сайтай лабрадорит

2 мм-ийн нарийн лабрадорит чулуунуудыг 2 мм-ийн алтлаг өнгийн жижиг чулуунуудтай ээлжлэн хэлхэж, зөөлөн бөгөөд тансаг өнгө төрхийг бүрдүүлсэн.

Зүүлтийн гол хэсэгт байрлах 16 × 30 мм хэмжээтэй зууван лабрадорит кулон нь гэрэл тусах бүрд өөр өөрийн өнгийн туяаг гаргаж, зүүлтийн гол чимэглэл болно.

Лабрадорит нь энгийн харагдах гадаргуу доороосоо гэрэл тусах үед цэнхэр, ногоон, алтлаг зэрэг өнгийн гайхалтай туяа гаргадаг гэдгээрээ онцлог байгалийн чулуу юм. 2 мм-ийн нарийн лабрадорит чулуунуудыг 2 мм-ийн алтлаг өнгийн жижиг пирит чулуунуудтай ээлжлэн хэлхэж, зөөлөн бөгөөд тансаг өнгө төрхийг бүрдүүлсэн.

Энэхүү хослолд зүүлтийн кулон болон бөгжийг ижил төрлийн, туяарал сайтай лабрадорит чулуугаар сонгосон тул хамтад нь зүүхэд өнгө, гэрлийн эффект нь хоорондоо төгс зохицно.

Бөгж:


19 × 27 мм хэмжээтэй зууван лабрадорит чулууг алтлаг өнгийн металл сууринд байрлуулсан.

Бөгжний чулуу нь зүүлтийн кулонтой адилхан туяарал сайтай лабрадорит тул хослуулан зүүхэд нэгэн төрлийн, тансаг харагдана.

Size Free хийцтэй тул бөгжний хэмжээг бага зэрэг тохируулах боломжтой.

Лабрадоритын хамгийн сонирхолтой шинж нь лабридоресценц юм. Чулууны дотоод бүтцээс шалтгаалан гэрлийн өнцөг өөрчлөгдөхөд гадаргуу дээр нь цэнхэр, ногоон, шаргал болон алтлаг туяа тодрон харагддаг.

Тиймээс нэг чулууг өөр өөр гэрэлд харахад хүртэл өнгө, туяаны мэдрэмж нь бага зэрэг өөрчлөгдөж болно.

Лабрадорит нь плагиоклазын хээрийн жоншны бүлэгт хамаарах эрдэс бөгөөд түүний хамгийн алдартай шинж нь labradorescence буюу гэрлийн өвөрмөц солонгорсон тусгал юм.

Чулууны доторх бичил давхарга, бүтэц дээр гэрэл хугарч, туссанаар гадаргуу дээр цэнхэр, ногоон, шар, алтлаг болон заримдаа нил ягаан туяа илэрч болно.

Энэ нь чулуу бүрийн байгалийн бүтцээс хамаардаг тул лабрадоритын хээ, туяа бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Уламжлалт талст чулууны бэлгэдэлд лабрадоритыг:

  • ???? Нууцлаг байдал, зөн совин
  • ✨ Өөрчлөлт, шинэ эхлэл
  • ???? Дотоод хүч, өөртөө итгэх итгэл
  • ???? Сэтгэл санааны тэнцвэр
  • ???? Зөн совин, дотоод мэдрэмж
  • ????️ Хамгаалалтын бэлгэдэл хэмээн холбон тайлбарладаг.

Талст чулууны уламжлалд лабрадоритыг ихэвчлэн:

Хумх
Загас
Хилэнц
Матар зэрэг ордтой холбон үздэг.

Гэхдээ чулууны бэлгэдэл нь шинжлэх ухааны тогтсон ангилал биш тул өөрийн ордноос үл хамааран өнгө, туяа, загварт нь дуртай хүн бүр лабрадорит зүүж болно.

Лабрадоритын гадаргууг зураас, цохилтоос хамгаалж зөөлөн харьцах нь зүйтэй.

  • Үнэртэй ус, тос, химийн бодистой шууд хүрэлцүүлэхгүй байх
  • Хатуу чулуун гоёлтой хамт задгай хадгалахгүй байх
  • Зүүсний дараа зөөлөн хуурай даавуугаар арчих
  • Удаан хугацаагаар усанд байлгахгүй байх
  • Хэт халуун, огцом температурын өөрчлөлтөөс хамгаалах
  • Тусдаа зөөлөн уут эсвэл хайрцагт хадгалах

Бөгж нь алтлаг өнгийн зэс, гууль суурьтай хайлш тул ус, хөлс, тос, химийн бүтээгдэхүүнтэй байнга хүрэлцэх нь өнгөний өөрчлөлтөд нөлөөлж болзошгүй.

Иймээс усанд орох, спортоор хичээллэх, унтах үед бөгжөө тайлах нь өнгө үзэмжийг удаан хадгалахад тустай.

Шүүмж бичих

Тайлбар: HTML орчуулагдаагүй байна!
Үнэлгээ
Муу Сайн

Builder in Product TAB

NEW! Since Journal 3.2, the much improved T.A.B (Tabs Accordion Blocks) system supports the page builder inside the tab content. Unlimited Blocks, Tabs or Accordions with any HTML content or the builder interface (supporting custom rows/columns/modules) can be assigned to any individual product or to certain groups of products, like entire categories, brands, products with specific options, attributes, price range, etc. You can indicate any criteria via the advanced product assignment mechanism and only those products matching your criteria will display the modules. Also, any module can be selectively activated per device (desktop/tablet/phone), customer login status and other criteria. Imagine the possibilities.