Үйлчилгээний нөхцөл
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Bolors.store -ийн ("Худалдагч") цахим худалдааны вэб сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой хэрэглэгч ("Хэрэглэгч") болон Худалдагчийн хооронд үүсэх эрх, үүргийг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийх эрхтэй.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн мөрдөгдөнө.
2. Бүтээгдэхүүн
2.1. Худалдагч нь байгалийн чулуугаар урласан зүүлт, эрхи, бугуйвч болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг цахим худалдаагаар борлуулна.
2.2. Байгалийн чулуу нь өөрийн өвөрмөц бүтэц, өнгө, судал, хэлбэртэй байдаг тул вэб сайтад байршуулсан зурагтай өнгө, хээний хувьд бага зэрэг ялгаатай байж болох бөгөөд энэ нь чанарын доголдолд тооцогдохгүй.
3. Захиалга
3.1. Хэрэглэгч захиалга хийхдээ үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй.
3.2. Захиалга баталгаажсаны дараа худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцно.
3.3. Худалдагч нь дараах тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.
- Барааны үлдэгдэл дууссан;
- Төлбөр баталгаажаагүй;
4. Төлбөр
4.1. Бүтээгдэхүүний үнэ нь вэб сайтад байршуулсан үнээр тооцогдоно.
4.2. Төлбөрийг банкны шилжүүлэг, QR төлбөр болон вэб сайтад байршуулсан бусад төлбөрийн хэрэгслээр төлнө.
4.3. Үнэ өөрчлөгдсөн тохиолдолд өмнө баталгаажсан захиалгад нөлөөлөхгүй.
5. Хүргэлт
5.1. Захиалгыг хэрэглэгчийн оруулсан хаягийн дагуу хүргэнэ.
5.2. Хүргэлтийн хугацаа нь байршил, цаг агаар, логистикийн нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болно.
5.3. Хэрэглэгч хүргэлт хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
6. Бараа буцаалт, солилт
6.1. Дараах тохиолдолд барааг буцаах, солих боломжтой.
6.2. Дараах тохиолдолд барааг буцаан авахгүй.
- Ашигласан, зүүсэн, анхны байдлаа алдсан;
- Хэрэглэгчийн буруугаас гэмтсэн;
- Захиалгаар тусгайлан урласан бүтээгдэхүүн;
- Байгалийн чулууны өнгө, судал, хэлбэрийн байгалийн ялгаатай байдлыг үндэслэнэ.
7. Буцаалтын хүргэлтийн төлбөр
7.1. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр барааг буцаах, эсхүл захиалгаас татгалзах тохиолдолд буцаалтын хүргэлтийн үйлчилгээний төлбөр болох 9,000 (есөн мянган) төгрөгийг хүргэлтийн ажилтанд төлнө.
7.2. Харин Худалдагчийн буруугаас үүссэн буруу хүргэлт, чанарын доголдолтой бүтээгдэхүүний буцаалтын хүргэлтийн зардлыг Худалдагч бүрэн хариуцна.
8. Баталгаат үйлчилгээ
8.1. Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бүтээгдэхүүний талаар хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
8.2. Худалдагч шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнд үзлэг хийж, солих, засварлах, эсхүл төлбөрийг буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.
9. Хувийн мэдээллийн хамгаалалт
9.1. Худалдагч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн:
- захиалга боловсруулах;
- хүргэлт хийх;
- төлбөр баталгаажуулах;
- хэрэглэгчтэй холбогдох;
- хуульд заасан бусад зорилгоор ашиглана.
9.2. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад гаргаж болно.
10. Оюуны өмч
10.1. Вэб сайтад байршуулсан бүтээгдэхүүний зураг, лого, текст, загвар, контент нь Худалдагчийн оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, түгээхийг хориглоно.
11. Маргаан шийдвэрлэх
11.1. Талууд үүссэн маргааныг харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
11.2. Зөвшилцлөөр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
12. Холбоо барих
Байгууллагын нэр: Bolors.store онлайн дэлгүүр
Хаяг:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10 - р хороо
Утас: 99195240
И-мэйл: bolor0223@yahoo.com