Нууцлалын бодлого
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
1. Нийтлэг үндэслэл
Энэхүү Нууцлалын бодлого нь Bolors.store ("Бид", "Худалдагч")-ийн цахим худалдааны вэб сайтаар үйлчлүүлж буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тухайлбал Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж, хамгаална.
2. Цуглуулах мэдээлэл
Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно.
2.1. Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл
- Овог, нэр
- Утасны дугаар
- И-мэйл хаяг (хэрэв бүртгүүлсэн бол)
- Хүргэлтийн хаяг
- Захиалгын мэдээлэл
2.2. Автоматаар цуглуулах мэдээлэл
Вэб сайтад нэвтрэх үед дараах техникийн мэдээллийг автоматаар бүртгэж болно.
- IP хаяг
- Төхөөрөмжийн төрөл
- Хөтөч (Browser)-ийн мэдээлэл
- Хандалтын огноо, цаг
- Cookie болон ижил төрлийн технологийн мэдээлэл
3. Мэдээллийг ашиглах зорилго
-
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана.
- Хэрэглэгчийн зөвшөөрөл авсан тохиолдолд шинэ бүтээгдэхүүн, урамшуулал, мэдээллийг илгээж болно.
- Захиалга боловсруулах
- Төлбөр баталгаажуулах
- Бараа хүргэх
- Хэрэглэгчтэй холбогдох
- Захиалгын явцын мэдээлэл хүргэх
- Үйлчилгээний чанарыг сайжруулах
- Хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх
4. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах
-
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулж болно.
- Бусад тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг бусдад дамжуулахгүй.
- Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад (зөвхөн хүргэлт хийхэд шаардлагатай мэдээлэл)
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад
- Монгол Улсын хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагад
5. Мэдээллийн аюулгүй байдал
Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, алдах, өөрчлөх, задруулахаас хамгаалах зохих техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6. Cookie ашиглах
Манай вэб сайт нь хэрэглэгчийн ашиглалтын туршлагыг сайжруулах зорилгоор Cookie болон түүнтэй ижил төстэй технологийг ашиглаж болно.
Хэрэглэгч өөрийн интернет хөтөчийн тохиргоогоор Cookie-г хязгаарлах эсвэл устгах боломжтой боловч ингэснээр вэб сайтын зарим үйлчилгээ хэвийн ажиллахгүй байж болно.
7. Хувийн мэдээллийг хадгалах хугацаа
Хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх болон хуульд заасан хугацаанд хадгална.
Хадгалах шаардлага дууссан тохиолдолд мэдээллийг устгах эсвэл танигдах боломжгүй хэлбэрт шилжүүлнэ.
8. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч дараах эрхтэй.
- Өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах
- Буруу мэдээллээ засварлуулах
- Хуульд заасан нөхцөлд мэдээллээ устгуулах хүсэлт гаргах
- Мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө буцаан авах
- Хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх
9. Насанд хүрээгүй хэрэглэгч
18 нас хүрээгүй этгээд нь эцэг, эх эсхүл хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр үйлчилгээ ашиглана.
10. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
Бид энэхүү Нууцлалын бодлогод шаардлагатай үед өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг вэб сайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
11. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал, хүсэлтийг дараах хаягаар хүлээн авна.
Дэлгүүрийн нэр: Bolors.store онлайн дэлгүүр
Хаяг: Улаанбаатар хот 14180, Сүхбаатар дүүрэг 10 - р хороо
Утас: 99195240
И-мэйл: bolor0223@yahoo.com